Сургалт 06
AI хөгжим, дуу хоолой
Өөрийн эрхтэй бүтэн нэг дуу, брэнд хөгжим, дуу чимээг AI-аар мэргэжлийн түвшинд хийж, өөрийн хоолойг клон хийнэ.
- Хугацаа
- 2 өдөр · 10 цаг
- Хэлбэр
- Танхимд эсвэл онлайн
- Хэнд
- Хөгжимчин, продюсер, контент бүтээгч, сурталчилгааны агентлаг, брэнд эзэмшигч
- Авчрах
- Чихэвч, зөөврийн компьютер, өөрийн хоолойн цэвэр бичлэг (утсаар бичсэн ч болно)
Хөтөлбөр
- 1
1-р өдөр · 60 мин
AI хөгжмийн хэрэгслүүд
Төлбөртэй (Suno, Udio, ElevenLabs Music, Stable Audio) ба нээлттэй эх (YuE, MusicGen, Stable Audio Open): алийг нь юунд, үнэ, лиценз.
- 2
1-р өдөр · 90 мин
Дууны үг ба бүтэц
Монгол үгийг AI зөв дуулдаг болгох: дуудлага, өргөлт, бадаг, дахилт. Төрөл, хэмнэл, хөгжмийн зэмсгийг промптоор тодорхойлох.
- 3
1-р өдөр · 120 мин
Бүтэн дуу гаргах
Олон хувилбараас сонгох, хэсгийг сунгах, солих. Дуулалт, хөгжмийг салгаж (stem), DAW дээр дахин эвлүүлэх.
- 4
2-р өдөр · 90 мин
Хоолойгоо клон хийх
Төлбөртэй (ElevenLabs) ба нээлттэй эх (RVC) клон. Бичлэгээ бэлтгэх. Зөвхөн өөрийн, эсвэл бичгээр зөвшөөрөл өгсөн хүний хоолой.
- 5
2-р өдөр · 90 мин
Дуу чимээ ба брэнд хөгжим
Видеоны дуу чимээ, богино брэнд аялгуу (jingle), давтагддаг хөгжмийг промптоор болон видеондоо тааруулж үүсгэх.
- 6
2-р өдөр · 60 мин
Микс ба мастеринг
Тод, жигд сонсогдох түвшин (−14 LUFS), эцсийн файл, стриминг ба сошиалд гаргах.
- 7
2-р өдөр · 60 мин
Оюуны өмч ба лиценз
Үүсгэсэн хөгжим хэнийх вэ: үнэгүй ба төлбөртэй багцын нөхцөл, хүний оролцоо, сурталчилгаанд хэрэглэх. Алдартай дуучны хоолойг дуурайлгахгүй.
Сургалтын дараа
- Өөрийн эрхтэй, бүтэн нэг дуутай гарна: үг, хөгжим, дуулалт
- Өөрийн хоолойн клонтой болж, түүнийг хууль, ёс зүйн хүрээнд хэрэглэнэ
- Брэнд аялгуу, видеоны дуу чимээний багцаа өөрөө үүсгэнэ
Хэрэгсэл
- Suno
- Udio
- ElevenLabs
- Stable Audio
- YuE
- RVC
- Demucs
Энэ сургалтыг авах уу?
Хөтөлбөрийг танай багийн түвшин, ажилд тааруулж өөрчилнө. Хэдүүлээ, хэзээ, аль байгууллагаас болохоо бичээрэй.