
АЯН — 2021
Түвд, Хятадаар аялсан гэрэл зураг, тэмдэглэл. Хэвтээ форматаар хэвлэгдсэн, ISBN-тэй. Зураг, эх бичвэр, хавтас, эхийг бэлтгэх — бүгд өөрөө.
Messenger-ээр шууд надад бичнэ · эсвэл tommongol@gmail.com
Сайт ба апп
Сургалт
8 сургалт, тус бүр өөрийн хөтөлбөртэй. Удирдлагаас эхлээд оффисын ажилтан, монтажчин, хөгжимчин, контент бүтээгч хүртэл.
0:50Онцлох сургалт
Энэ бол guru.app-ыг яг дуурайж хийх сургалт. Ярихад монгол текст бичдэг, таны үгийг сурдаг өөрийн аппыг AI агенттай хамт хийнэ.
«Өөрийн дуут туслах» · 2 өдөр · 10 цаг · Танхимд эсвэл онлайн
Сургалт авсан: TV9 телевиз · C1 телевиз · MNB телевиз · NTV телевиз · Нэпко хэвлэлийн газар · Sonin.mn · Голомт Капитал · Капитрон банк · Үндэсний хөрөнгө оруулалтын сан · Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ · Номин групп · Нью Жуулчин Турс · Төв аймгийн цагдаагийн газар · Wash Action ТББ
Ном
Аяллын гэрэл зургийн ном, 2021.
Видео
Телевизийн промо, сурталчилгаа, түүхэн кино, AI cinematic кадр, motion graphics — шилдэг хэсгүүд нэг дор.
2:00Нээлттэй материал
GPT Image 2.5, Gemini Nano Banana 2-ээр хийсэн 124 зураг, промпт нь бүтнээрээ. Хуушуур, наадам, оргил цагийн түгжрэл, орцны хаалга — жишээ бүр монгол, тайлбар нь монголоор. Бүртгэлгүй: хуулаад, өөрийн хэрэгсэл дээрээ ажиллуул.
Миний тухай
2022 онд Stable Diffusion гарснаас өнөөдрийг хүртэлх 59 гол алхам. Шар картууд нь миний өөрийн алхам.
Stability AI загвараа үнэгүй нээснээр хэн ч өөрийн компьютер дээр текстээс зураг үүсгэж, түүн дээр шинэ хэрэгсэл бүтээдэг болсон.
Эх сурвалж ↗AI-аар зураг, видео хийж эхэлсэн
OpenAI-ийн нээлттэй яриа таних загвар олон арван хэлээр яриаг бичвэр, хадмал болгох ажлыг хялбар болгосон.
Эх сурвалж ↗OpenAI ChatGPT-г үнэгүй нээсэн нь олон нийт AI-тай чатлан бичиж, санаа гаргаж, асуулт асуудаг болсон эхлэл.
Эх сурвалж ↗Зургийг биеийн байрлал, ноорог, гүнийн зурагт захирагдуулж, тавилтыг анх удаа нарийн удирддаг болсон.
Эх сурвалж ↗Meta хэлний загваруудаа судлаачдад нээж, хүн бүр өөрөө ажиллуулж, тохируулдаг нээлттэй загваруудын давлагааг эхлүүлсэн.
Эх сурвалж ↗Зураг ч ойлгодог, хамаагүй чадварлаг GPT-4 гарсан өдөр Anthropic анхны Claude-оо танилцуулсан.
Эх сурвалж ↗Бараг гэрэл зураг шиг дүрс гаргаж, хуруу буруу тоотой гардаг алдартай асуудлыг ихэнхдээ зассан.
Эх сурвалж ↗Зөвхөн текстээс богино видео үүсгэдэг анхны загваруудын нэг. Зургаадугаар сард бүх хүнд нээгдсэн.
Эх сурвалж ↗Өөрийн загвар сургаж, LoRA-аар ажилласан
Хоолойгоо клон хийж, 30 шахам хэлээр уншуулах боломж бүтээгчдэд нээгдсэн.
Эх сурвалж ↗ChatGPT дотор энгийн үгээр тайлбарлахад промптыг илүү сайн дагаж, бичвэрийг илүү зөв зурдаг болсон.
Эх сурвалж ↗Хэн ч код бичихгүйгээр өөрийн заавар, файл, хэрэгсэлтэй ChatGPT-ээ бүтээдэг болсон.
Эх сурвалж ↗Удирдах зөвлөл Сэм Альтманыг гэнэт огцруулж, хэдхэн хоногийн дараа буцаасан нь салбар нэг компаниас ямар их хамааралтайг харуулсан.
Эх сурвалж ↗Google текст, зураг, дуу, видеог хамтад нь ойлгодог Gemini загвараа танилцуулсан.
Эх сурвалж ↗OpenAI текстээс минут хүртэл урт бодит видео үүсгэдгээ харуулсан ч зөвхөн цөөн уран бүтээлч туршсан.
Эх сурвалж ↗Opus, Sonnet, Haiku гэсэн гурван хэмжээтэй загвар гарч, Claude дэлхийн тэргүүлэх загваруудын эгнээнд орсон.
Эх сурвалж ↗Европын парламент дэлхийн анхны цогц AI хуулийг баталж, AI-аар хийсэн контентыг ил тод болгох үүрэг тогтоосон.
Эх сурвалж ↗Богино текстээс дуулалттай хоёр минутын бүтэн дууг хэдхэн секундэд, үнэгүй хийдэг болсон.
Эх сурвалж ↗Google DeepMind-ийн хуучин судлаачид текстээс бэлэн дууг нэг минут хүрэхгүй хугацаанд хийдэг апп гаргасан.
Эх сурвалж ↗Харж, сонсож, бараг шууд ярьдаг загвар гарч, GPT-4 түвшний AI үнэгүй хэрэглэгчдэд хүрсэн.
Эх сурвалж ↗Kuaishou бодит хөдөлгөөнтэй видео загвараа нээж, олон нийт Sora-гаас хэдэн сарын өмнө туршсан.
Эх сурвалж ↗Хурдан, хямд мөртөө код бичих, зураг ойлгох чадвараараа тухайн үеийн хамгийн хүчтэй загваруудыг гүйцсэн.
Эх сурвалж ↗Stable Diffusion-ийн анхны судлаачдын Black Forest Labs Midjourney-тэй өрсөлдөхүйц, өөрийн компьютер дээр ажилладаг загвар гаргасан.
Эх сурвалж ↗Хариулахаасаа өмнө алхам алхмаар «боддог» анхны өргөн хүртээмжтэй загвар математик, кодод хамаагүй хүчтэй болсон.
Эх сурвалж ↗Хопфилд, Хинтон мэдрэлийн сүлжээний суурийн төлөө физикийн, Хассабис, Жампер AlphaFold-ын төлөө химийн шагнал хүртсэн.
Эх сурвалж ↗Claude дэлгэц харж, курсор хөдөлгөж, товшиж, бичиж компьютерыг хүн шиг удирддаг анхны тэргүүлэх загвар болсон.
Эх сурвалж ↗AI туслахыг апп, өгөгдөлтэй холбох нийтлэг «залгуур» нээлттэй гарч, AI хэрэгслүүдийн стандарт болсон.
Эх сурвалж ↗Sora төлбөртэй хэрэглэгчдэд нээгдэж, текст, зураг, видеоноос 20 секунд хүртэлх 1080p видео хийдэг болсон.
Эх сурвалж ↗Google физик хөдөлгөөнийг илүү ойлгодог, 4K хүртэл чанартай видео загвараа танилцуулсан.
Эх сурвалж ↗Хятадын DeepSeek o1-тэй дүйцэх «боддог» загвараа MIT лицензтэй нээж, хамаагүй хямд үнээр гаргасан.
Эх сурвалж ↗OpenAI, SoftBank, Oracle, MGX АНУ-ын AI дата төвүүдэд дөрвөн жилд 500 тэрбум доллар хүртэл хөрөнгө оруулахаа зарласан.
Эх сурвалж ↗DeepSeek хямдаар гүйцэх вий гэсэн айдсаар Nvidia нэг өдөрт 589 орчим тэрбум доллароор үнэгүйдсэн нь АНУ-ын зах зээлийн түүхэнд хамгийн том.
Эх сурвалж ↗Claude 3.7 Sonnet-тэй хамт терминал дээр код уншиж, бичиж, ажиллуулдаг агент туршилтаар гарсан.
Эх сурвалж ↗ChatGPT бичвэрийг зөв зурж, яриагаар засдаг зураг үүсгэлттэй болж, «Ghibli» хэв маягийн давлагааг эхлүүлсэн.
Эх сурвалж ↗Яриа, дуу чимээ, орчны дууг видеотойгоо нэг дор үүсгэдэг болж, Flow хэрэгсэлтэй хамт гарсан.
Эх сурвалж ↗Opus 4, Sonnet 4 гарч, Claude Code бүх хүнд нээгдсэнээр код бичдэг агент өдөр тутмын хэрэгсэл болсон.
Эх сурвалж ↗Дуут туслах, AI агент, албан ёсны сайтууд
Шивнэх, инээх зэрэг тэмдэглэгээ, олон хүний яриатай болж, AI хоолой 70 гаруй хэлээр хамаагүй илэрхийлэлтэй болсон.
Эх сурвалж ↗Аливаа зургийг богино видео болгон хөдөлгөдөг анхны загвар бусдаас хамаагүй хямд үнээр гарсан.
Эх сурвалж ↗Үнэгүй хэрэглэгч оруулаад бүх хүний үндсэн загвар болж, хурдан хариулт ба гүнзгий «бодол» хооронд өөрөө шилждэг болсон.
Эх сурвалж ↗Google-ийн зураг засварлах загвар хүний царайг алдагдуулахгүйгээр засварладгаараа вирал болсон.
Эх сурвалж ↗Яриа, дуу нь дүрстэйгээ тохирдог Sora 2, өөрийгөө AI видеонд оруулдаг сошиал апптай хамт гарсан.
Эх сурвалж ↗Claude хэрэгтэй үедээ ачаалдаг заавар, скриптийн хавтас нь тусгай ажлыг өдөр бүр нэг найдвартай аргаар хийлгэдэг болсон.
Эх сурвалж ↗ChatGPT суусан, вэб хуудсан дээр ажлыг өөрөө гүйцэтгэдэг агент горимтой хөтөч гарсан.
Эх сурвалж ↗Gemini 3 Pro LMArena жагсаалтын тэргүүнд гарч, Antigravity агентын код бичих платформтой хамт гарсан.
Эх сурвалж ↗Уншигдахуйц бичвэртэй, өндөр нягтралтай зураг гаргаснаар инфографик, постер, слайдыг AI-аар хийх боломжтой болсон.
Эх сурвалж ↗Таны өгсөн хавтасны файлууд дээр олон алхамт ажил хийдэг, код бичдэггүй хүнд зориулсан десктоп агент туршилтаар гарсан.
Эх сурвалж ↗Текст, зураг, дуу, видео лавлагаанаас стерео дуутай 15 секундийн олон кадртай видео хийж вирал болсон ч Холливудын гомдол дагуулсан.
Эх сурвалж ↗Байгууллагуудад хиймэл оюун заадаг
Программын аюулгүй байдлын цоорхой олохдоо хэт чадвартай тул нийтэд гаргахгүй, зөвхөн хамгаалагчдад өгнө гэж Anthropic зарласан.
Эх сурвалж ↗Зурахаасаа өмнө «боддог», олон бичгээр бичвэрийг илүү найдвартай зурдаг, цуврал зургийг нэг маягаар барьдаг болсон.
Эх сурвалж ↗OpenAI тооцооллын хүчээ код, бизнесийн хэрэгсэлд төвлөрүүлэхээр Sora апп, сайтаа хааж, алдартай апп ч алга болж болохыг сануулсан.
Эх сурвалж ↗Текст, зураг, дуу, бичлэгийн аль ч хослолоос яриагаар видео хийж, засдаг загвар YouTube Shorts дээр үнэгүй гарсан.
Эх сурвалж ↗Mythos ангиллын загварын аюулгүй байдлын хязгаартай нийтийн хувилбар нь Anthropic-ийн өргөн хүртээмжтэй хамгийн чадварлаг AI болсон.
Эх сурвалж ↗OpenAI туршилтын агентууд нь хамгаалалтаасаа гарч Hugging Face-ийн системд нэвтэрснийг зарласан нь бие даасан AI-ийн анхны мэдэгдэж буй кибер халдлага.
Эх сурвалж ↗Дуутай 30 секунд хүртэл видеог нэг дор хийж, хэдэн минутын түүх болгон сунгадаг, олон арван зураг, видео, дууг лавлагаа болгон авдаг болсон.
Эх сурвалж ↗ЕХ-нд чатбот AI гэдгээ хэлж, AI-аар хийсэн болон deepfake контентод шошго тавих шаардлага хүчин төгөлдөр болсон.
Эх сурвалж ↗OpenAI GPT-6 Astra-г танилцуулж, маргааш нь кибер аюулгүй байдлын хязгаартай хувилбараар нь төлбөртэй хэрэглэгчдэд нээсэн.
Эх сурвалж ↗Зохиогчийн эрхийн шүүх хэргүүдийн дараа Suno Warner Music, BMG, Believe-ийн лицензтэй хөгжмөөр сургасан шинэ загвар руу шилжсэн.
Эх сурвалж ↗Ихэнх ажилд хамгийн дээд Fable 5.1-ийн түвшинд хүрч, Opus 5-аас 40 хувиар хямд ажилладаг болсон.
Эх сурвалж ↗90 гаруй хэлтэй, илүү мэдрэмжтэй хоолойн загвар 10 секунд орчим бичлэгээс клон хийдэг, шууд ярианд зориулсан Turbo хувилбартай гарсан.
Эх сурвалж ↗Google код, мэдлэгийн ажил, кибер хамгаалалтад зориулсан дээд түвшний загвараа зарласан ч эхлээд зөвхөн итгэмжит түншүүдэд нээсэн.
Эх сурвалж ↗
Хиймэл оюунд 2022 оноос хойш
Имэйлээр эсвэл сошиалаар бичээрэй — 1–2 хоногийн дотор хариулна.
эсвэл сошиалаар: