8 сургалт

Хиймэл оюуныг
ажилдаа

Сургалт бүр өөрийн хөтөлбөртэй — хэдэн цаг, ямар хичээл, дууссаны дараа юу чаддаг болох нь тодорхой. Сонгоод нээж үзээрэй, тэндээс шууд холбогдоно.

Сургалтын үеэр · 2025 оны 5 сар

Дасгал бүр өөрийн компьютер дээр. Онол цөөн, хийх нь их — хичээл дуусахад оролцогч бүр өөрийн бүтээлтэй гардаг.

Суралцагчид компьютер дээрээ дасгал хийж байнаСургалтын өрөө, ард нь дэлгэц

Сургалт авсан байгууллагууд

  1. 01

    AI ба менежер

    Хэлтсийнхээ ажлын аль нь AI-д шилжих, аль нь хэзээ ч үгүйг шийдэж сурна.

    3 цаг4 хичээлХөтөлбөр үзэх →
  2. 02

    Хиймэл оюуныг офист

    Бүх ажилтанд зориулсан нэг өдрийн суурь сургалт — долоон хичээл, өдөр бүр хэрэглэх чадвар.

    1 өдөр · 6 цаг8 хичээлХөтөлбөр үзэх →
  3. 03

    AI агент үүсгэх

    Оффисын давтагддаг ажлыг агентад даатгаж, өөрийн нэг ажлын агенттай гарна.

    6 цаг · 3 модуль3 хичээлХөтөлбөр үзэх →
  4. 04

    Cinematic зураг

    Кино кадр шиг зургийг камерын хэлээр бичиж, нэг хэв маягаар цувралаар гаргана.

    4 цаг5 хичээлХөтөлбөр үзэх →
  5. 05

    Cinematic видео

    AI-аар санаанаас бэлэн промо видео хүртэл — зохиол, кадр, хөдөлгөөн, эвлүүлэг.

    1 өдөр · 6 цаг5 хичээлХөтөлбөр үзэх →
  6. 06

    AI хөгжим, дуу хоолой

    Өөрийн эрхтэй бүтэн нэг дуу, брэнд хөгжим, дуу чимээг AI-аар мэргэжлийн түвшинд хийж, өөрийн хоолойг клон хийнэ.

    2 өдөр · 10 цаг7 хичээлХөтөлбөр үзэх →
  7. 07

    Өөрийн дуут туслах

    Монголоор сонсож, бодож, ярьдаг туслахаа өөрөө хийж, сайтдаа эсвэл компьютер дээрээ ажиллуулна.

    2 өдөр · 10 цаг6 хичээлХөтөлбөр үзэх →
  8. 08

    Эвлүүлгийн extension хийх

    Монтажийн программаа бичсэн тушаалаар удирдах өөрийн extension-ийг хийнэ.

    1 өдөр · 6 цаг5 хичээлХөтөлбөр үзэх →

Хүсэлт илгээх

Сургалтын хуудас бүр дээр имэйл шууд бэлдэх товч бий. Маягтаар илгээхийг илүүд үзвэл энд бөглөөрэй.

Сургалтын хүсэлт

Хэн, хэдүүлээ, юу сурахыг хүсч байгаагаа бичээрэй. Хөтөлбөр, хугацаа, үнийг ярилцаад тогтооно.

Товч дарахад имэйл програм тань бөглөгдсөн захидалтай нээгдэнэ. Эсвэл tommongol@gmail.com руу шууд бичээрэй.


Түгээмэл асуулт

Юу мэддэг байх шаардлагатай вэ?

Ихэнх сургалтад урьдчилсан мэдлэг шаардахгүй — компьютер, интернэт хоёр байхад болно. Дуут туслах, эвлүүлгийн extension хоёрт кодыг AI агенттай хамт бичдэг тул программист байх шаардлагагүй.

Хичээл нь монголоор юу?

Тийм, бүхэлдээ монголоор. Жишээ, дасгал нь монгол ажил, монгол сэдэв дээр.

Байгууллага дээр очиж заадаг уу?

Тийм. Сургалтын өмнө танай ажлын урсгал, ашигладаг платформыг асууж, жишээ, дасгалыг тань дээр тааруулна.

Хөтөлбөрийг өөрчилж болох уу?

Болно. Хуудас бүрт байгаа нь суурь хөтөлбөр. Хугацааг богиносгох, хоёр сургалтыг нэг өдөрт нийлүүлэх, тодорхой хэлтэст тааруулах боломжтой.

Үнэ нь хэд вэ?

Хүний тоо, хугацаа, хэлбэрээс хамаарна. Сургалтаа сонгоод холбогдвол 1–2 хоногт санал хүргүүлнэ.